Цагдаагийн хурандаа нарын тэрбумын хэрэгт хүн нэмж шалгаж магадгүй

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү ар талын газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үндэслэлээр УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа. Хэрэг ямар шатандаа яваа талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ хэргийг он дамнаад шалгаж эхлээд зургаан сар болж байгаа. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Мөн нэмж хүн шалгаж ч магадгүй” гэлээ.
Тэдэнд өнгөрсөн оны аравдугаар сард төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 271.1-т зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн, 264.1-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, давтан үйлдэл гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ