Ирэх сард жолооны үнэмлэх хэвлэх ажил жигдэрнэ

Одоогоор 30 гаруй мянган хүний жолооны үнэмлэхний материал Замын цагдаагийн газар төвлөрөөд байгаа бөгөөд гурван машинаар хэвлэж байгаа аж. Уг нь техникийн боломж нь өдөрт 1000-аад үнэмлэх хэвлэх боломжтой ч техникийн тодорхой шалтгаанаас болж өдөрт 500-800 үнэмлэх хэвлэдэг гэнэ. Мөн одоо хэвлэж байгаа үнэмлэхүүд дотроо чиптэй, зөрчлийн систем гэх мэт бүх мэдээлэл багтаж учраас машин гацах асуудал гарч байгаа юм байна. Ирэх зургаадугаар сар гэхэд бүх юм хэвэндээ орно. Тиймээс үнэмлэхээ аваагүй хүмүүсийг жаахан тэвчээртэй хандаарай гэж Замын цагдаагийн газраас уриалж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ