Санаатайгаар гэрийг нь шатааж хоёр хүн бэртээлээ

Өнгөрсөн хоногт галын улмаас хоёр хүн бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн А, Ш нарын гэртээ байхад нь гэрийг нь шатааж бэртээсэн байна. Хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй Н.Орхонбаяр гэгч үйлджээ. Тэрээр хэргийг санаатайгаар үйлдсэн бөгөөд өс хонзонгийн улмаас сэдэлтэй байж болзошгүй аж. Сэжигтнийг дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан, хэргийг шалгаж эхэлжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ