Ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдлаа

Сүүлийн үед зам тээврийн ослоор иргэд амиа алдах хэрэг цөөнгүй гарч байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Өнгөрсөн хоногт гэхэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын дөрөвдүгээр хороонд Элентра маркийн автомашин онхолджээ. Ослын улмаас Мөрөн сумын харьяат 20 настай Т, 37 настай Х газар дээрээ нас барсан байна. Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ