Оросын зөн билэгч Фатима Хадуева Монголын түүхтэй танилцахыг хүсчээ

ОХУ-ын “Зөн билгийн тулаан”-ы 13 дахь цувралын шилдэг оролцогч Фатима Хадуева энэ сарын 22-нд манай улсад ирэх гэж байна. Тэрбээр “Улаанбаатар” ресторанд “Аз жаргалтай амьдралд хүрэх алтан түлхүүр” лекцээ унших бөгөөд тасалбарын үнэ 100 ам доллар юм байна. Лекцэд ирсэн хүн бүр зөн билэгчийн шившлэгтэй чулуун зүүлтийн эзэн болох бөгөөд сугалаагаар нэг азтанг шалгаруулан түүнтэй ганцаарчилсан уулзалт хийх эрхийг олгох аж. Зөн билэгч Фатима Хадуева Монголд дөрөв хоног саатаж,Төв аймгийн Батсүмбэрт байрлах ахмадын асрамжийн газарт зочлон тэнд байдаг 120 гаруй ахмадуудад гарын бэлгээ гардуулах гэнэ. Мөн Монгол орны үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, музейгээр зочлон Монголчуудын түүхтэй танилцахын хүсч байгаа аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ