П.Энхбатын хэргийг прокурорт шилжүүллээ

Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан П.Энхбатыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Учир нь түүнийг нийслэлийн төсвөөс 1.3 тэрбум төгрөг зувчуулж, нөөцийн махаар бизнес хийсэн, хэрэглэгчдийг хохироосон хэмээн НЗДТГ-ын Хуулийн хэлтсээс шалгуулах өргөдөл өгсний дагуу шалгаж эхэлсэн юм. Түүний Увс, Дархан-Уул аймгаас бэлтгэсэн нийт махны 1.3 тэрбум төгрөгтэй дүйцэх буюу 30 тонн мах нь өмхийрсөн, хөвд ургасан шалтгаанаар хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлэх хэрэгт буруутган, шалгаж дуусчээ. Тиймээс хэргийг хянуулахаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ