Олон ястны дуу сонордуулна

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Хонгорзул, Т.Баяраа, С.Ганзориг, Д.Ширмэнтуяа нарын хамтарсан“Хүндэтгэл" тоглолт өнөөдөр “Улаанбаатар” чуулгын тайзнаа тоглогдоно. Дөрвөн өөр өнгө төрхөөр уран бүтээл туурвидаг дуучид тоглолтдоо ардын болон нийтийн дуунуудыг эгшиглүүлэн, уяхан замбуу тивийг уртын дуугаараа аргадаж, халх, дөрвөд, баяд, урианхай, хотон гээд олон ястны дуунаас сонордуулах юм. Тоглолтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж,"Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал болон бүжигчид оролцох юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ