Дунд сургуулийн сурагчдыг дээрэмджээ

Дунд сургуулийн сурагчдын гар утас, эд зүйлийг дээрэмддэг бүлэг этгээдүүд баригджээ. Тэднийг Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн ажилтнууд барьсан бөгөөд 17-19 насны гурван залуу байжээ. Мөрдөн байцаалтын явцад тэд 2004 оноос хойш нийт 27 удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн болохыг цагдаагийн ажилтнууд тогтоогоод байна. Тэд баригдах үедээ бусдаас дээрэмдсэн эд зүйл, цамц, гутлаа өмссөн байжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ