“М-Ойл”-оос гурван сая төгрөг дээрэмджээ

Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах М-Ойл шатахуун түгээх станцад дээрмийн хэрэг гарлаа. Тодруулбал өчигдөр орой тус ШТС-ын түгээгч эмэгтэйг ажлаа хиж байхад нь нүүрэндээ хар баг өмссөн 20-25 орчим настай залуу зодож, айлган сүрдүүлж сейфнээс нь гурван сая төгрөг дээрэмдсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ