Оросууд Азербайжаны нефтийн тээврийг зогсоов

ОХУ өнгөрсөн мягмар гаригт Азербайжанаас тээвэрлэдэг нефтийг газар нутгаараа дамжуулах гэрээг дуусгавар болгожээ. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд 1996 онд байгуулсан уг гэрээний дагуу Баку болон Новороссийскийн нефть дамжуулах хоолойг байгуулсан юм. Нефтийн хоолойгоор жилд таван сая тонн тос тээвэрлэдэг байсан бөгөөд Оросын тал тонн бүрт 15.7 ам.долларын төлбөр авдаг байж.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Азербайжаны төрийн өмчит Газрын тосны компани хоёр сая тонн нефть тээвэрлэсэн энэ онд 1.6 сая тонн нефть дамжуулахаар төлөвлөсөн байна. Харин Оросын төрийн өмчит нефтийн тээврийн оператор “Транснефть” компани өнгөрсөн хугацаанд 50 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэжээ. Учир нь Азербайжаны тал төлөвлөгөө ёсоор нефть дамжуулаагүйгээс хоолойг бүрэн хүчин чадлаар ажиллуулж чадаагүй гэв. Тиймээс ирэх жилээс үнийн шинэ тариф мөрдөхөөр болсон нь Азербайжан түүнийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ