Заазуурдуулсан хүүгийн өнөөдрийн байдал


Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 46 настай иргэн Д өөрийн таван настай хүү заазуурдаж бэртээсэн хэрэг гарсан. Хүү Цэргийн төв госпиталийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж нуруундаа оёдол тавиулсанаар гэртээ эмчилгээ хийлгэж байгаа юм.
Хүүг орон гэртээ болгох, сургуульд соёлд сургах асуудлаар “Лантуун дохио” төвөөс зохион байгуулж, хандивын аян өрнүүлж байна. Мөн өнөөдөр хандивын дансаа албан ёсоор зарласан юм. Хүү одоогоор ээж, ах дүү нарын хамт хамгаалалтад аюулгүй байгаа. Эд материалын тусламжийг Хамтын халуун сэтгэлийн байранд авч байгаа билээ. Түүнчлэн жиргээчдийн зүгээс нэг сая 500 мянган төгрөгийг цуглуулсан байна.
Харин аавыг нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тус зүйл ангид 5-8 жилийн ял онооно хэмээн заагдсан байгаа. Мөрдөн байцаалтын явцад зүйл анги, нэмэгдэж өөрчлөгдөж болзошгүй хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдэгдсэн. Гэвч “Лантуун дохио” ТББ-аас гурван хүүхэд болох эхийнх нь биед нарийн шинжилгээ хийлгэж, бүх зургийг нь авахуулж байгаа аж. Учир нь тэд аавд нь 5-8 жил хөнгөднө. Байнга тарчлан тамлан зовоож байсан гэж ялыг нь нэмүүлэх ёстой хэмээн үзэж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ