Архангайн дөрвөн хүчтэнд зориулсан цогцолбор босно

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших бидний хэлж заншсанаар "Бөхбилэгт"-ийн цэцэрлэгт хүрээлэнд "Бөх цогцолбор"-ын шав тавигдлаа. Архангай аймгаас төрөн гарсан дөрвөн аварга болох Батцэнгэл сумын харъяа даян аварга Н. Жамъяан , Цахир сумын харъяат аварга Г. Вандан, Хайрхан сумын харъяат даян аварга Ц. Чимэд-Очир, Батцэнгэл сумын харъяат даян аварга Г.Өсөхбаяр нарын дөрвөн бөхийн нэрэмжит болгон уг цогцолборыг бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг Монголчуудынхаа хандиваар босгох ажээ. Мөн шав тавих ёслолын өмнө Хотонт сумын уугуул Монгол улсын Заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болж 16 хүчтэн зодоглосон билээ. "Бөх цогцолбор"-ыншав тавих арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ч. Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М. Батжаргал, Засаг даргын зөвлөх М. Батзориг, аймгийн БТСГ-ын дарга Ц. Нэргүйбаатар болон залуу бөхчүүд оролцлоо.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ