“Байртай бол байртай” болохыг хүсвэл

Их, дээд сургуулийг жил бүр дунджаар 33 мянган оюутан төгсдөг гэсэн судалгаа бий. Амьдралд хөл тавьж буй тэдэнд ажлын байр шууд олддог уу гэвэл, үгүй. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар төгсөгчдийн ердөө тал нь буюу 17 мянган хүн л ажлын байртай болдог ажээ. Харин үлдсэн залуус нь "дипломтай ажилгүйчүүд"-ын эгнээнд шилждэг. Тэгвэл "Стандарт Капитал" группынхэн "Байртай бол байртай" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
"Байртай бол байртай" хөтөлбөрт хамрагдсанаар их, дээд сургууль амжилттай төгссөн оюутан тухайн шалгарсан ажлын байрандаа шууд очих юм байна. Өндөр цалин, өсөн дэвжих хамт олноос гадна амьдралын баталгаа болсон хоёр өрөө орон сууцтай болох боломжийг давхар олгож байгаа нь хамгийн том онцлог юм.
Ажлын байрыг амьдрах орон байртай нь давхар шийдэж өгч буй “Байртай бол байртай” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын хүссэн оюутан санхүү ба менежмент (маркетинг), хүнс, хөдөө аж ахуй, зам, барилга, худалдаа, үйлчилгээ, мэдээлэл, технологи гэсэн таван мэргэжлээр л суралцдаг байхад болно. Зөвхөн сурлагын дүнгээр бус нийгмийн олон талт шалгаруулалтаар өрсөлдөж шалгарсан оюутан "Стандарт Капитал" группийн хоёр өрөө орон сууц, ажлын байр бүхий хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд http://www.standardcapital.mn/ вэб сайт, http://www.facebook.com/standardcapitalgroup фейсбүүк хаягаар харилцаж болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ