"Монгол 93" шатахуун өнөөдрөөс худалдаанд гарна

"Монгол 93" шатахууны нээлтийн арга хэмжээ өнөөдөр13:30 цагаас Зүүн дөрвөн замын Петровисийн ШТС-ын гадна болно. 2013 оны эхээр хуралдсан Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрдэс баялаг, эрчим хүчний салбар хуралдааны үеэр урд хөршид экспортолж буй газрын тосыг боловсруулж байгаа Хөх хотын үйлдвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах санал тавьсан. Энэхүү яриа хэлэлцээрийн үр дүнд Хятадын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс сард 10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн авах гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан. Ийнхүү Монгол Улсаас экспортлон гаргасан газрын тос “Монгол 93” нэртэй шатахуун болон эх орондоо эргэн ирлээ. Дээрх шатахууныг “НИК”, “Шунхлай”, “Магнай трейд” компаниуд борлуулах аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ