Хүчингийн хэрэгтэн давж заалджээ


Хүчингийн хэрэг үйлдсэн Н.Жигжиддорж давж заалджээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс онц аюултай гэмт хэрэгтэн хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн ялласан юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэнэ. Хуралд хяналтын прокуророор Б.Нарангарав, өмгөөлөгчөөр Н.Одонтуяа, илтгэгч шүүгчээр Т.Єсєхбаяр нар оролцоно.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ