Шинэ зуунд улс орноо хөгжүүлэх "Зөв монгол хүүхэд" хөтөлбөр хэрэгжинэ

Монгол улсын Үндсэн хууль, МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай болон Боловсролын хууль тогтоомжийн хүрээнд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг сургууль боловсролын байгууллагыг түшиглэн өрнүүлэх, удирдлага арга зүйгээр хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгож хамтын ажиллагааг идэвхжүүлэх, зохицуулах чиглэлээр МУЗН, БШУЯ-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Шинэ зуунд улс орноо хөгжүүлэх, “Хүмүүнлэг иргэн хөгжлийн ирээдүй" уриан дор Төрийн хүмүүнлэгийн бодлого “Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран эхлүүлж байна. Уг ажлын нээлт өнөөдөр МУЗН-ийн төв байранд 13:00 цагаас болно.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ