Хүчингийн нэг хэрэг гарчээ

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгджээ. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 45 хэргийн 33-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах зургаа, хүчиндэх нэг, хулгайлах 12, дээрэмдэх нэг, залилан мэхлэх хоёр, танхайрах зургаа, зам тээврийн осол 12 бүртгэгдэж, 19 хүн гэмтсэн байна.

Хүний эрхийн үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг төвөөс хүчингийн хэргийн талаарх мэдээллийг нууцалж байх албан бичгийг ЦЕГ-т хүргүүлснээр энэ талаарх мэдээллийг өгдөггүй болсон билээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ