Хүүг гурван жил амбаартаа хорьсон багшид эрүүгийн хэрэг үүсгэлээ

Хөвсгөл аймагт 16 нас хүрсэн хүүг тарчлааж, гурван жил амбаарт хорьж байсан хэрэг гарсан. Аав нь нас барахдаа өөрийн төрсөн эгчдээ үлдээсэн нь ийнхүү хүүг тарчлуулах алхам болсон юм.

Тиймээс цагдаагийнхан түүний авга эгч, ерөнхий боловсролын дунд сургуулийн багш Д-д Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан тарчлаах, 109 дүгээр зүйлд заасан насанд хүрээгүй хүнийг хууль бусаар хорьсон гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Харин эгч нь мөрдөн байцаалтын явцад “Энэ хүүхэд айлаас үе үе юм хулгайлаад, аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авсан” гэж мэдүүлжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ