Татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг журамлана

Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан тат­вар, агаарын бохирдлын төл­бөр хураах ажлыг гурав­дугаар сарын 1-нээс энэ сарын 31-н хүртэл гурван сарын хугацаанд хийж дуусгах захирамж гарсан. Энэ захирамжийн да­гуу ирэх сарын 10-24-нд Нийслэлийн за­мын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар хамтран хяналтын үзлэг шалгалт хийхээр болжээ. Одоогоор оношилгооны дөрвөн цэгт Улаанбаатар банк, татварын албаныхан ажил­лаж байгаа бөгөөд оно­шилгоонд орчихоод нэг цэ­гийн үйлчилгээгээр тат­вараа төлж, бүх үйл­чил­гээг нэг дор авч болох юм байна. Өнгөрөгч онд Нийс­лэлийн татварын газар авто тээврийн хэрэгслийн ал­бан татвараас 15 тэрбум төгрөг замын санд оруул­сан бол энэ жил 16 тэр­бумыг бүрдүүлэхээр ажил­лаж байгаа гэнэ. Тээврийн хэрэгслээ унаад, Улаанбаатар хотын за­­мын сүлжээг ашиглаж буй хэрнээ хуульд заасан тат­вараа төлөөгүй бол ЗЦГ, Нийслэлийн татварын газар хяналтын үзлэг, шалгалтаар илрүүлж, гурвалжин наалт­гүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Хэрвээ хөдөлгөөнд оролц­вол шууд журамлаж, захиргааны арга хэмжээ авахаар болжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ