Ухсан нүхээ дутуу дүүргэсний улмаас автомашин унажээ

Дархан-Уул аймгийн есдүгээр багийн нутаг дэвсгэрт шугам хоолой засахаар ухсан нүхээ стандартын дагуу нөхөхгүйн улмаас газар цөмөрч автомашин унажээ.

Ослын шалтгаан нь шугам хоолой сольж шинэчлэх ажлыг дутуу хийж ухсан нүхээ дүүргэхгүй орхисонтой холбоотой гэнэ. МөнДархан-Уул аймагт өнгөрсөн удаад ухсан нүхэнд хүн унаж нас барсан тохиолдол гарч байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ