МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл давж заалджээ

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Учир нь Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байгаа аж.

Б.Цогтгэрэлийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган шүүсэн юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ