“Буриад зоны аялгуу” эгшиглэнэ

Залуу дуучин Доржсүрэнгийн Нямдаваа бие даасан анхны тоглолтоо "Буриад зоны аялгуу" нэртэйгээр тавдугаар сарын 18-ны 15 цагаас "Улаанбаатар" чуулгын концертын их танхимд толилуулах гэж байна. Энэхүү тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван, Монгол Улсын гавьаят жүжигчин С.Батсүх, соёлынтэргүүний ажилтан Эрдэнэбаатар, Чинзориг, Бадрал, ДБЭТ-ын дуучин Шижирболд, ТЗДБЧ-ын дуучин Дашдэмбэрэл нар оролцох юм.

Дуучин Д.Нямдаваа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүхийн дуулсан Г.Жаргалсайханы хөгжим, Г.Сонинбаярын шүлэг “Хорь буриадын нутаг” дууг С.Батсүх гавьяаттай хамтран шинэчилж дуулж нь олны хүртээл болгоод байгаа юм. Мөн түүний дуулсан Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайваны хөгжим, Монгол Улсын гавьяат багш Н.Ням-Осорын шүлэг “Балжмаахан” дуу ФМ, радиогоор сонсогчдод хүрээд байгаа ажээ.

Дуучин Д.Нямдаваа өөрийн анхны цомогт орсон дуунуудаа “Буриад зоны аялгуу” нэртэй тоглолтынхоо үеэр сонсогчдодоо толилуулах юм байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ