Бүлэг этгээд 11 сая гаруй төгрөг дээрэмджээ


Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад дээрмийн нэг хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хүүхдийн нэгдсэн эмнэлгийн орчимд бүлэг этгээд хүн айлган сүрдүүлж дээрэмдсэн байна. Тэд хохирогчийн биед байсан 11.8 сая төгрөгийг дээрэмджээ. Цагдаагийн албан хаагчид хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг илрүүлж, саатуулсан байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ