С.Баасандорж: PSY эхний байдлаар нааштай хариу өгсөн

“Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж Солонгосын алдарт дуучин PSY-ыг эх орондоо авчирах сураг байгаа тухай мэдээг манай сайт өглөө оруулсан билээ. Тэгвэл бид энэ асуудлыг тодруулахаар дуучин С.Баасандоржтой утсаар холбогдлоо.

-Сайн байна уу, таныг Солонгосын алдарт дуучин PSY-ыг эх орондоо авчирах гэж байгаа гэж сонслоо. Үнэн үү?

-Минийутас өглөөнөөс хойш хангиналаа. Уг нь их нууцалж байсан юмсан. Өчигдөр нэг хүлээн авалт дээр ам алдчихсан. Тэгсэн чинь өнөөдөр бүх сайтууд дээр мэдээ гарсан байна гэх юм. Би Солонгосын талд санал тавьж үзсэн. Эхний байдлаар нааштай хүлээж авсан. Харин одооэнэ сарын 25,26-нд Солонгос явах гэж байгаа. Тэгэхээрээ л яг ярьж тохироод ирнэ. Одоогоор нааштай хариу сонсоод байгаагаас цаашгүй. Очиж тэр хүнтэй уулзаж байж шийднэ. Намайг Монголдоо бас30-аад жил уран бүтээл хийсэн уран бүтээлч хүн болохоор татгалзсан хариу өгөхгүй байх гэж бодож байгаа.

-Та энэ асуудлаар Солонгос явах гэж байгаа юм уу?

-Солонгосын Сөүл хотын Пусан дүүрэгт болох “Хаврын баяр”-т очиж ая дуугаа өргөхөөр явж байгаа юм.

-Эхний байдлаар нааштай хариу өгсөн гэхээр бараг бүтчих юм биш үү?

-Тэр дуучин өөрөө хүмүүнлэгийн төлөө ажилладаг юм билээ. Тэгээд би ч гэсэн сүүлийн хэдэн жил энэ чиглэлийн ажил хийж байсан болохоор намайг дэмжиж нааштай хариу өгсөн байх.

-Хэрвээ ирэхээр бол хэдийгээр ирэх бол?

-Хэрвээ зөвшөөрвөл наадмын үеэр л авчирах байх.

-Энд ирээд тоглолт хийх үү, хаана хийх вэ?

-Нэгэнт тийм нэр хүндтэй дуучныг авчирах юм бол томхон газар, олон Монголчуудаа хамруулсан зүйл хийсэн дээр байх. Би стадионд л хийнэ гэж бодож байна.

-Тасалбарын үнэ нь ямар байх юм бол?

-Тодорхой хэмжээгээр үнэ ханштай л байх. Гэхдээ би ашгийн төлөө ийм зүйл санаачилж байгаа юм биш ээ. Манайхан ч гэсэн тэр хүнтэй уулзаад, ойроос дууг нь сонсоод нэг өдөр ч гэсэн баясаг л дээ гэж бодсон. Өөр санаа байхгүй. Тийм болохоор би ямар ч байсан Солонгос яваад ирье. Тэгээд бүтэмжтэй болвол угаасаа хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдэгдэнэ. Тэр хүртэл та бүхэн элдэв сенсааци дэгдээхгүйгээр зөв мэдээлэл өгч байгаарай.

-За баярлалаа. Таны явсан хэрэг бүтэх болтугай.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ