Талийгаачдын дурсгалд зориулж тарьсан модыг устгаж барилга барьжээ

Монголын Ахмадын холбооноос 2012 онд Богдхан уулын Богинын аманд нийт 600 гаруй суулгац мод суулгажээ. Гэтэл саяхан 50 гаруйсуулгац модыг барилгын компаниуд устгаж газар дээр нь орон сууцны барилга барьж эхэлжээ. Дээрх моднуудыг бурхан болоочдын ар гэрийнхний санаачилгаар тэдний дурсгалд зориулж суулгасан юм байна. Иймээс моднуудыг ийнхүү хайр найргүй устгаж байгаад тэд дургүйцэж байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ. Тэд хэлэхдээ "Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэсэн нэрийдлээр тэнд орон сууцны барилга барьж байгаа компаниуд хандив мөнгө цуглуулан байж ирээдүйдцэцэрлэгт хүрээлэн болгох зорилгоор бий болгосон 600 модны суулгацын 50 гаруйг нь устгасан нь бидний сэтгэлийг гонсойлголоо. Цаашид үлдсэн хэдэн моднуудыг минь газартай тэгшлэхгүй гэх баталгаа алга. Тиймээс БОНХЯ болон холбогдох албан байгууллагууд газар дээр нь очиж бодит нөхцөл байдалтай танилцаж буруу зөвийг нь ялган, хууль зүйн хүрээнд асуудлыг шийдээд өгөөч гэж хүсэж байна" гэлээ. Тэд энэ асуудалтай тууштай тэмцэх бөгөөд бямба гарагт дахин мод суулгах болно гэлээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ