“Боинг 767” дээрх төрийн далбааны тухай

Монгол Улсын өмчлөлийн анхны “Боинг 767” онгоцон дээрх төрийн далбааны байрлалын талаар иргэд үзэл бодлоо илэрхийлжээ. Дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд онгоцон дээр төрийн далбаагаа нэг тийш харсан байдлаар байрлуулсан байдаг. Онгоц салхи сөрж нисэх тул төрийн далбаа салхины чигээр хойшоо намирна гэсэн утгаар ийн байрлуулдаг. Ингэж байрлуулсан далбааг Хятадын Air China, Туркийн Turkish Airlines, Казакстаны Air Astana компанийн агаарын хөлгөөс харж болно. Өөрөөр хэлбэл, онгоцны хоёр талд улсынхаа төрийн далбааг толинд шууд туссан адил эргүүлсэн байдлаар дүрслэн харуулдаг байна.
Airastana-ийн агаарын хөлгийн төрийн далбаан дээрх бүргэдийн толгойг нэг тал нь агаарын хөлгийн толгой хэсэг руу, нөгөө талд нь сүүл хэсэг руу харсан байдлаар эргүүлжээ. Зарим орны хувьд, жишээлбэл Япон, БНСУ, ОХУ-ын далбааны дүрс тэгш хэмтэй учраас дээрх бэрхшээл тулгардаггүй. Иймээс иргэдэд олон улсад нэгэнт тогтсон жишгийн дагуу Монгол Улын төрийн далбааны зургийг шинэ “Боинг 767” онгоцон дээр байрлуулсан гэдгийг товч тайлбарлав.
МИАТ Хувьцаат компани
СЭТГЭГДЭЛ БИЧИХ