MN мэдээллийн төвд дараах хэвлэлийн хуралтай

Өнөөдөр MN мэдээллийн төвд дараах хэвлэлийн бага хуралтай.
11.00 НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, “ЛГБТ” төв, Европын холбоо, “Оюуны дархлаа”, “Залуусын эрүүл мэнд төв” ТББ-аас гомопобия, транспобиягийн эсрэг олон улсын өдөр болж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
11.30 “Ароно” шүдний эмнэлгийн талаар гарсан ташаа мэдээлэлд залруулга хийнэ.
12.00 “Сэтгэлийн амирлан” сангаас зохион байгуулж буй “Гэрэлт зул” өргөх ёслолын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгээс “Сайн төсөл амжилтын гараа” төслийн удирдлагын анхдугаар чуулганы талаар мэдээлэл хийнэ.
13.00 Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо зэрэг байгууллага хамтарч “Зочид буудал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлт” өдөрлөг зохион байгуулах болжээ Энэ тухай мэдээллийг сонирхоорой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ