ТҮК-ийн ажилчдын цалин 800 мянга болно

ТҮК-ийн ажилчдын цалин 800 мянган төгрөг болно. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрт нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч нарын цалинг 800 мянгад хүргэнэ гэсэн заалт тусгагдсан байгаа. Учир нь хоёр ээлжээр ажилуулахад ажилчдын тоо хангалтгүй байгаа юм байна. Тиймээс Хот тохижилтийн газрынхан төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн ажилчдын дундаж цалинг нэмэхээр болжээ

Одоогоор ТҮК-ийн ажилчдын дундаж цалин 500-730 мянга. Тэд өглөөний 05.00 цагаас оройны 19.00-20.00 цаг хүртэл нийтдээ 366 нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэдэг юм байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ