Өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ

Малчид, ард иргэд,тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч,ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2015 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, Зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голынсав газраар 17-22 градус хүйтэн, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3-8 градус ,бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно.Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 13-15градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 868гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ