Хүүхдийн мөнгө маргаашнаас олгогдоно

Нийгмийн халамжийн сангаас 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог. Энэ оны хувьд хүүхдийн 1-р сарын мөнгө хараахан шилжиж ороогүй байгаа.

Учир нь 2015 оны төсвийн тодотгол эцэслэн батлагдахгүй сунжирсан явал ийм асуудал үүсэхэд хүрсэн юм. Сар бүрийн 20-нд ордог хүүхдийн мөнгө маргаашнаас данс руу жилжигдэх мэдээлэл байна. Түүнчлэн жирэмсэн эхчүүдийн халамжийн мөнгө ч мөн адил маргааш буюу даваа гаригаас шийдвэрлэгдэх бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ