Их хэмжээний тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Замын-Үүдийн боомтоор өчигдөр 16:00 цагийн үед 630 ширхэг тарваганы арьс хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байцаагчид илрүүлжээ. Хэргийг Дорноговь аймгийн харьяат 40 орчим насны Р гэгч үйлдсэн байна. Тэрбээр тарваганы арьсаа автомашиндаа нуусан байжээ. Хэргийг Замын-Үүдийн цагдаа нар шалгаж эхэлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ