Их эзний модерн хөшөө Сүх жанжны оронд заларч магадгүй

Их эзэн Чингис хааны хөшөөг хүрлээр бүтээн 2012 онд Лондонгийн Marble Arch нуман хаалганы ойролцоо байрлуулж байжээ. Энэхүү хөшөөг Буриад улсын уран барималч Даши Намдаков бүтээсэн юм. Гэвч тухайн үед Английн парламентын зарим гишүүд “Дарангуйлагчийн хөшөөг буулга!” гэх мэтээр шүүмжлэн, эсэргүүцсэн тул "Halcyon" галлерейд шилжүүлсэн байна.
Ийнхүү харь оронд адлагдах болсон эзэн Чингисийнхээ хөшөөг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хоёр сая ам.доллароор худалдан авч, эх орондоо авчирсан ажээ. Гэвч одоогоор гааль дээр байгаа бөгөөд багагүй хэмжээний татвар төлөх хэрэгтэй юм гэнэ.
Уг модерн загвартай бүтээл нь 4.8 метрийн өндөртэй, 2,714 кг жинтэй. Түүнийг нэг хэсэг Их Майдар цогцолборын бэлгэдэл болгоно хэмээж байсан ч сүүлийн үед өөр нэг яриа чих дэлсэх боллоо. “”Чингисийн талбай”-н голд сүндэрлэх Сүхбаатар жанжны хөшөөг өөр тийш нь шилжүүлж, оронд нь дээрх хөшөөг байрлуулах бололтой.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ