Утга зохиолын өдрүүд Төв аймагт болж байна

1929 онд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэх “Уран үгсийн чуулган” цомирлогийг анхлан эрхлэн гаргаж, зохиолч уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг багтааж байсан. Үүнээс хойш 1978-1980-аад оны сүүлч хүртэл МЗЭ-ээс уншигч зохиолчдын уулзалт, номын баярыг зохиож байсан түүхтэй.

Харин энэ жилээс Монгол Улсын Ерөнхиийлөгчийн санаачилгаар ССАЖЯ, МЗЭ хамтран энэ уламжлалыг сэргээж, шинэ номын баяр, номын үзэсгэлэн, уншигч, зохиолчдын уулзалт хийхээр “Уран үгсийн чуулган” нэртэй утга зохиолын өдрүүдийг хоёр сарын хугацаатай зохион байгуулахаар болсон. Тийнхүү утга зохиолын өдрүүдийг дөрөвдүгээр сарын 25-нд “Утгын чимэг” наадмаар нээж, 28-нд Дорноговь аймагт, тавдугаар сарын таванд Замын- Үүдэд амжилттай зохион байгуулсан бол энэ сарын 15-18-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумаас эхлэн бусад сумуудад мөн Хөтөл, Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг ахлагчтай АУЗ П.Бадарч, Т.Галсан, Болор цомын эзэн Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Ж.Баяржаргал нарын бүрэлдэхүүнтэй баг хүлгийн жолоо заллаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ