Кино урлагийн амьд домог тайзнаа залрав

Өчигдөр болсон "Academy Awards 2013" ёслолын үеэр Монголын кино урлагийн амьд домог болсон найруулагч Б.Балжинням гуай өөрийн биеэр хүрэлцэн ирж тайзнаа гарсан юм. Төрийн шагналт Б.Балжинням гуайн найруулсан кинонуудаас дурдвал "Мандухай цэцэн хатан", "Гарын таван хуруу", "Говийн зэрэглээ", "Гэрлэж амжаагүй явна", "Би чамд хайртай", "Илүү сартай зун" зэрэг Монголын кино урлагийн жинхэнэ түүх болсон кинонуудыг нэрлэж болно.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ