Найман настай охин хүчирхийлсэн этгээдийг саатууллаа

Энэ сарын 15-нд найман настай охин хүчирхийлсэн аймшигт хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт найман настай охин Б-г байрных нь орцонд үл таних эрэгтэй хүчиндсэн байна. Улмаар охины аав ээж цагдаагийн байгуулагад мэдэгдэж, эрхэлсэн ажилгүй 30 орчим насны Э гэгч болохыг тогтоожээ. Гэмт этгээдийг саатуулан, хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхэллээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ