Мөрдөн шалгах хэлтсийн даргаар С.Хишигжаргалыг томиллоо


Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах хэлтсийн шинэ даргыг томилжээ. Тодруулбал, тус газарт хяналтын прокуророор ажиллаж байсан С.Хишигжаргалыг томилсон байна. Уг албан тушаалд ажиллаж байсан И.Пүрэвцогтыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар томилжээ.
С.Хишигжаргал прокурор нь олон жил хяналтын прокуророор ажилласан тус газрын туршлагатай ажилтан бөгөөд найман настай охин хүчирхийлж, мөчилж хөнөөсөн Ц.Мөнх-Оргил, “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн хурандаа нар, хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан Д.Энхээ гээд олны анхаарал татсан дуулиант хэргүүд дээр ажиллаж байжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ