фэйсбүүкчид нэмэгдсээр байна

Фэйсбүүк компанийн гар утасны сурталчилгааны бизнес энэ оны эхний гурван сарын байдлаар өссөн гэсэн мэдээлэл байна. Гэхдээ нийгмийн сүлжээ сайтууд нэмэгдэж байгаа нь фэйсбүүкийн ашиг орлогыг хязгаарлаж байна. Фэйсбүүк компани зөвхөн гар утасны сурталчилгаанаас нийт орлогынхоо 30 хувийг олжээ. Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ болох фэйсбүүкийг 1,11 тэрбум хүн сар бүр идэвхтэй хэрэглэдэг бөгөөд өдөрт 665 сая хүн идэвхтэй хэрэглэдэг байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гар утсаараа фэйсбүүк хэрэглэдэг хүн 189 сая болж өсчээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ