Улаан махны хулгай хийсэн хүн уруудахаас өөр замгүй

Цагдаагийн байгууллагад Туул голын шугуйд хоёр үхэр махалсан байна, үхрийн өвчүү үхрийн гуя хоёр ширхэг алдагдлаа, өвлийн сууцны амбаарт байсан 450 ширхэг буузаа алдлаа, Шижирийн даваанаас хар зүсмийн хязаалан үхрээ алдчихлаа гээд мал, мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол мэдээлэл өдөр бүр шахам бүртгэгдэж байна.
Монголчууд эрт дээр үеэс махны хулгайг улаан махны бузар гэж ихэд цээрлэдэг. Гэтэл монголын уламжлалт цагаан сарын баяр дөхөхөөр бууз банш мал, мах, махан бүтээгдэхүүний хулгай дээрэм ихсэх хандлагатай болдог. Бууз баншаа алдсан хүмүүс сар шиний өдрүүдэд "онд тарган тавтай сайхан орлоо" гэж бэлгэшээн ярьж суудаг. Гэтэл хулгай хийсэн хүн манай буузны амт сайхан байна уу гэж ярих нь халаг хэнэг ч үгүй идэж суудаг биз.
Уламжлалт сар шинийн баяр дөхөөд ирэхээр "уламжлал" мэт энд тэндгүй энэ хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Цагаан сар" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдийн дийлэнх нь энэ төрлийн хулгайн гэмт хэрэг байна.
Иргэд та бүхэн сар шиний бэлтгэлээ базаасан бол найдвартай цоож цуургатай баталгаатай газар хадгалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Улаан махны хулгай хийсэн хүн уруудахаас өөр замгүй гэдэг сэн дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ