Казахстанаас авчирсан хоёр иргэний ялыг хөнгөрүүлжээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Алма-Ата хотын Алмалинск дүүргийн шүүхээс 19, 17 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан манай улсын хоёр иргэнийг эх орондоо шилжүүлж авчирсан билээ. Тэд хар тамхины хэрэгт холбогдон ийн яллуулж байжээ. Харин тэднийг эх орондоо ирэхэд нь ялыг хөнгөрүүлсэн байна. Тодруулбал, 19 жилийн ял авсан Б.Билгүүн гэх залуу, түүний эхнэр болох 17 жилийн ялтай С.Оюунзаяа нарын ялыг 15 жил болгон хөнгөрүүлжээ.
Манай улсад хар тамхи хадгалж, борлуулсан гэх зүйл заалтын хамгийн дээд хэмжээ 15 жил байдаг юм. Энэ мэт чанга хуультай газруудаас өөрийн улсын ялтанг шилжүүлэн авчирсанаар тэдний ялын хэмжээг манай улсын хуулинд заасны дагуу бууруулах боломжтой байдаг аж. Манай улс хэд хэдэн газруудтай “Ялтан шилжүүлэх тухай гэрээ” байгуулаад байна. Ингэснээр хоёр улсын нутаг дэвсгэрт ял эдэлж буй өөрсдийн иргэдийг эх оронд нь аваачих, эх оронд нь нийгэмшүүлэх, гэр бүл, ах дүү, садан төрөл нь эргэлтээр ойрхон уулзах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Гэвч зарим тохолдолд манай иргэд тухайн улс оронд ялынхугацаагаа дуусгах сонирхолтой байдаг гэнэ. Учир нь тухайн орчин, нөхцөл нь манай улсынхаас илүү дээр байдаг бололтой. Шоронгоос гараад тэр улсдаа ажиллаж амьдрах сонирхолтой богино хугацааны ялтай хүмүүс ч байдаг юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ