Үндэсний статистикийн хорооны даргын асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан 41 гишүүн буюу 53 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы эхэнд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Үндэсний статистикийн хорооны даргад хуучин дарга С.Энхсайханыг томилох асуудлыг хэлэлцэх бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. Яг одоогийн байдлаар гишүүд нэр дэвшигчтэй холбоотой асуултууд асууж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ