"Таван богд Трейд", "Монос констракшн" зэрэг компаниудын зөрчлийг илрүүлжээ

ШӨХТГ-аас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн үнэ тогтворжуулах гэрээний биелэлтийг шалгажээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 131 тэрбум 622 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байгаа юм. Шалгалтаар илэрсэн зөрчлийг дурдвал:

-“Таван богд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК гэрээний үүргийг зөрчиж цемент, арматур огт оруулж ирээгүй.

-“Монос констракшн” ХХК, “Мост интернешнл”, “Очир ням” ХХК, “Орд гео” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Төмөр транс” ХХК хөнгөлттэй зээлийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан.

-“Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК-иуд нь гэрээний биелэлт, тайлангаа огт гаргаж өгөөгүй.

Эдгээр 16 аж ахуйн нэгжид хариуцлага тооцох тухай хүсэлтийг ШӨХТГ-аас холбогдох байгууллагад хүргүүлжээ. Ингэхдээ хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлттэй зээлийг банкны зах зээлийн хүүгээр тооцон төлүүлэх, тендерт оролцох эрхийг хасах арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ