“2NE1” хамтлагийн дуучин CL ганцаараа дуулна

Солонгосын охидын “2NE1” хамтлагийн дуучин CL өөрийн бие даасан уран бүтээлээ гаргах гэж байна. Гэхдээ энэ нь бүтэн цомог биш бөгөөд тус хамтлагчийн шинэ цомогт багтах хэд хэдэн дууг дуулах юм байна. Энэ нь дуучин CL-ийн хамтлагаасаа тусдаа Биллбоардад байр суурь эзлэх гэсэн төлөвлөгөө гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард “2NE1”хамтлаг шинэ цомгийнхоо ажилдаа орсон гэж мэдэгдэж байсан ч CL-ийн уран бүтээлийг багтаах гээд хойшлогдохоор болжээ. Гэхдээ тус хамтлагийнхныг хамтдаа дуулахыг фэнүүд нь хэсэгтээ харж чадахгүй болжээ. Учир нь CL энэхүү шинэ төслөөрөө дамжуулан өөрийн гэсэн уран бүтээлтэй болохыг хүсч буйгаа илэрхийлжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ