Батаар газардлаа

"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд 23.15 цагт "Korean Air" компанийн КЕ 867 нислэгийн онгоц газардлаа. Уг рейсээр Тираннозавр Батаарын араг ясыг авчирч байгаа юм. Энэхүү ховор олдворын угтан авахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон албаны хүмүүс ирээд байна. Олдворыг хүргэхээр "Туушин" улс хоорондын тээвэр зууч компанийн ачааны тусгай машин цагдаагийн хамгаалалт дор бэлэн болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ