Заазуурдуулсан хүүгийн ээж мэдээлэл хийнэ

Өнгөрсөн долоо хоногт тавхан настай хүү харгис эцгийнхээ гарт заазуурдуулж бэртсэн хэрэг гарсан. Бэртсэн даруй эмнэлгийн тусламж авч, оёдол тавиулсанаар хүүгийн биеийн байдал сайжирч байгаа юм. Хүүг “Лантуун дохио” ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамгаалалтаа аваад байсан. Харин өнөөдөр тус байгууллагуудаас хүүгийн талаар болон болон хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Хуралд таван настай хүүгийн талаар анхдагч мэдээллийг өгч нийгэмд түгээсэн 103 түргэн тусламжийн эмч П.Батсүх, “Лантуун дохио” ТББ, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, мөн хүүгийн ээж оролцохоор болсон байна. Хурал Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас болно.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ