Бан Ги Мүний айлчлал Сочид үргэлжилж байна


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги МунОХУ-д хийж байгаа зургаа дахь айлчлал Сочи хотод үргэлжилж байна. Хэлэлцээр дэлхийн улстөрийн асуудлаар эхэлсэн бөгөөд “Дэлхийн улс орнуудад үүсээд байгаа асуудлуудыг шийдэх цорын ганц зам бол НҮБ-ын голлох үүргийг хангаж өгөх юм” хэмээн Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн ярьжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээллэр талууд Ойрхи Дорнод, Хойд Африк болон Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын анхаарлын төвд байгаа сэдвүүдээр хэлэлцэх гэнэ. Түүнчлэн Мали дахь НҮБ-ын явуулж буй үйл ажиллагаа, Косовог тойрсон үйл явдал, Төв Азийн нөхцөл байдал, Киприйн асуудал, Сирийн хямрал, терроризмтай хийх тэмцэл гэд олон асуудлыг хөндөх гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ