Элсэгчдэд зориулж зөвлөмж гаргажээ

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт явагдахад сар хүрэхгүй хугацаа үлджээ. Үүнтэй холбоотойгоор шалгуулагчдад шалгалтаа амжилттай гүйцэтгэхэд нь туслах зорилгоор БШУЯ-ны дэргэдэх боловсролын үнэлгээний төвөөс дараах зөвлөгөөг гаргасан байна. Тодруулбал, шалгалтын эхний өдөр шалгуулагч бүхэн ширээн дээр байрлах гэрээний хуудсыг уншиж танилцаад, гарын үсгээ зурна. Хэрэв таны зураг, регистрийн дугаар, овог, нэр буруу, зөрүүтэй гэх мэт зөрчил байвал гэрээний хуудсан дээр засах буюу заалан дахь хянагч багшид тухайн үед мэдэгдэж протоколд тэмдэглүүлэх хэрэгтэйг анхаарууллаа.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ