Лениний музейн шүүх хурал ирэх долоо хоногт болно


Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн. Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн хурлын танхимдэнэ сарын 9-нд эхэлсэн ч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас тодруулах шаардлагатай хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэж энэ сарын 23-н буюу ирэх пүрэв гаригийн14.00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтэн н.Мэндсайхан болон Төрийн өмчийн хороонытөлөөлөл оролцоно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ