Прокурорын газрын хулгайн хэрэгт бичиг хүргэгчийг цагдан хорьжээ

Нийслэлийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалөх өрөөнөөс эд мөрийн баримтууд алдагдсан талаарх мэдээлэл цацагдаад буй. Хэдийгээр Нийслэлийн прокурорын газраас уг мэдээллийн үгүйсгэж байгаа ч алдагдсан нь үнэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Тодруулбал, тус газраас хулгайлсан эд зүйлийн дотор Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хүлээлгэн өгсөн 20 сая төгрөг байсан гэнэ.
Хэрэгт гурван хүнийг сэжиглэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна. Мөн бичиг хүргэгчийг нь цагдан хорьсон хэмээн эх сурвалж мэдээллээ.
Уг нь Нийслэлийн прокурорын газар бол төрийн тусгай хамгаалалтын албаны харуулууд манаж хонодог, өрөө болон хонгил бүгд камерын хяналттай онцгой бүс. Гэтэл камерт бичлэг хийх боломжгүй байдлаар хулгайч орсон гэнэ. Тиймээс уг хэргийг зохион байгуулалттай байж болзошгүй хэмээн шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ