Амбаарт хоригдож байсан хүү өнөөдөр хотод ирнэ

Хөвсгөл аймагт, амбаарт хоригдож байсан хүү өнөөдөр Улаанбаатар хотод ээжтэйгээ ирэхээр болжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт 16 настай хүү гурван жилийн турш модон амбаарт хоригдож байсан юм. Тус сумын багш Д төрсөнахыгаа 2009 онд өөд болоход нь түүний хүүг асрамжлан үлдсэнээр ийнхүү амбаарт хорьж байсан юм. Мөн хүүг маш хэрцгийгээр буюу тамлан зовоодог байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдоод байгаа юм.

Тиймээс аймгийн цагдаагийн байгууллага Д-д Эрүүгийн хуулийн 100-д зааснаар байнга тарчлаах, 109-д зааснаар хууль бусаар хорьсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Харин хүүг цагдаагийн хамгаалалтад авсан байсан бөгөөд Улаанбаатараас ээжийг нь дуудан ирүүлж, асрамжинд нь шилжүүлэхээр болжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ