Өнөөдөр олон улсын музейн өдөр

1977 онд МосквадОлон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурлаасОлон улсын музейн өдрийг бий болгосон юм. 1978 оноос Олон улсын музейн өдрийг дэлхийн 150 гаруй оронд тэмдэглэх болсон байна.
Энэ баяр жил бүр тодорхой уриан дор болдог юм. Жишээ нь, 2009 онд “Музей ба аялал жуулчлал”, 2010 онд “Музей нийгмийн зохирлын төлөө”,2011 онд “Музей ба дурсгал”, 2012 онд “Дэлхий өөрчлөгдөж, музей өөрчлөгдөж байна” гэсэн сэдвийг сонгожээ.
2013 онд“Музей (дурсгал + уран бүтээл = нийгмийн өөрчлөлт”)гэсэн уриаг сонгосон байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ